“Монголросцветмет”-ийн До.Ганболдын хэрэгт хоёр охин компанийн захирлыг шалгаж байна

header_image_qHsEZcTМонгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал До.Ганболдыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ 2017 оноос хойш шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, өнгөрсөн аравдугаар сард прокурорт яллах саналтайгаар шилжүүлсэн. Тэгвэл түүний хэрэгт “Монголросцветмет”-ийн хоёр охин компанийн захирлыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.
Хэргийг эргэн са­нуул­бал, До.Ганболд “Монголросцветмет” компанийн захирлаар ажиллаж байхдаа гадны аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмалыг зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлсэн. Зарим компанид илт давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэргээр шалгагдсан юм. Шалгалтын явцад өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь илэрсэн гэх мэдээлэл ч бий. Үндэсний аудитын газар 2017 оны гуравдугаар сард “Монголросцветмет” компанид аудитын шалгалт хийж, 78 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээр түүнийг АТГ шалгаж эхэлсэн юм.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих