УИХ-д нэр дэвшигч тодруулах МАН-ын зорилттой Б.Ундармаагийн хүсэл мөргөлдөв
Ээлжит УИХ-ын сонгуулийн жилийн эхэнд улстөрийн намууд нэр дэвшигчдэд баримтлах бодлогоо ил зарлаж эхэллээ. Ардчилсан нам нэр дэвшигчиддээ 100 сая төгрөг урьдчилан тушаах болзол тавьж, энэ мөнгөө 100 гаруй гишүүнээс хураан авчээ. Намын дарга С.Эрдэнийн “мэдлэг чадвартай ч мөнгөгүй хүн улс төрд хол явахгүй” гэдгээ ил шулуун хэлсэн үг олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа юм.
Харин МАН-ын удирдлагууд болох намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар нэр дэвшигчиддээ цензуртай хандаж, өндөр босго тавина хэмээсэн. Тэд ёс зүйтэй, хариуцлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гишүүдээ дэмжинэ. УИХ-ын гишүүн болохыг улайран хүсч байгаа хүмүүсийг биш ард түмний хүлээж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдгээ зарлаад байгаа.
Энэ нь нэр дэвшигчдийн тал дээр барьж буй хоёр гол намын бодлогод хэдэн тохой ялгаа бий болсныг харуулж эхэллээ.
Мөнгөгүй ч мэдлэг чадвартай залуучуудыг дэмжинэ гэсэн бодлогоороо МАН намынхаа “но”-той гишүүдийг шахаж байгаа аж. Энэ шахалтыг ойлгосон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын болох, бүтэхгүй асуудалд орооцолдож явдаг “но”-той гишүүд нэр дэвшихгүй гэдгээ эхнээсээ мэдэгдсэн.
Н.Номтойбаяраас гадна болох, бүтэхгүй зүйлд нэр холбогдсон, иргэдийн эрх ашгийг хохироосон МАН-ын өөр нэг гишүүн бол 2016 оны УИХ-ын сонгуулиар СХД-ээс нэр дэвшин сонгогдсон “Капитал” банкны эзэн Б.Ундармаа.
Түүний хувьд УИХ-д нэр дэвших хүсэлтэй байгаа ч мөрөөдөл нь МАН-ын удирдлага У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын нэр дэвшигчээ сонгох зорилттой зөрчилдөх нь тодорхой харагдаж байна. Банкаа дампууруулсан, энэ банкинд хадгалагдаж байсан Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын их хэмжээний мөнгө алга болсон зэрэг фактууд Б.Ундармаагийн нэр дэвших хүсэлд саад учруулна гэдэг дээр одоо хэн нэгэн этгээд бооцоо тавьсан ч алдахааргүй болжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хэрвээ МАН энэ луйварчин авгайг дахин дэвшүүлбэл МАН-ын бүх нэр дэвшигчийг дэмжихгүй байх хэрэгтэй