Нарантуул зах бүрмөсөн хаагдвал Ш.Сайхансамбуу гишүүн яах бол
Нарантуул захыг нийслэлийн Онцгой байдлын газрынхан гэнэтхэн шалгаж, худалдаачдыг үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт хөдөлгөөнд оруулчихсан.
Мөн л удаагүй тус захыг Мэргэжлийн хяналтын байцаагчид шалгаж бас л баахан сандаргасан. Олны яриа оргүй байдаг даа. Удаа дараа шалгагдсан тус захын үйл ажиллагааг төрийн байгууллагууд хяналтаа тогтоож, Нарантуул зах цаашид байх эсэх дээ тулаад байгаа гэнэ.
Тэгэхээр Нарантуулын босс Сайхансамбуу энэ үед зүгээр сууна гэж үү. Амьжиргаагаа залгуулах гол бизнес нь хаагдах гэж байхад, хэрийн хүн тоохгүй байна л гэж лав байхгүй. Энэ асуудал тус захын худалдаачдыг дайраад зогсохгүй эздүүдтэй нь хамт яригдаж байгаа гэх юм билээ.
Мэргэжлийн хяналтын байцаагчид л гэхэд тус захын хоол үйлдвэрлэл, эм био бэлдмэл гэх байдлаар өөрсдийн хүрээний үзлэг шалгалтаа явуулж, нийтдээ 52 цайны газрыг шалгаж, технологийн зєрчилтэй ажиллаж байсанд нь зөрчил барагдуулах арга хэмжээ авсан байна.
Тус захад үйл ажиллагаа явуулж байсан хоолны газрууд хүнсний чанар, хадгалалтын горим алдагдсан, цахилгаан хэрэгсэлийн стандартын шаардлага хангахгүй зэрэг олон зөрчил дутагдал гаргасан байна.
URL: