Түймэрт өртсөн Австралийг хөрсний нуранги, үер хүлээж байна
Австралийн Шинэ өмнөд Вэльст энэ долоо хоногт хүчтэй аадар болох орох төлөвтэй байгаа бол Викторияд бороо орж, Кенгуру арал урьдын адил ган гачигтай хэвээр байх нь.
Австралийн цаг уурын товчооноос Шинэ Өмнөд Вэльс мужид ойрын 8 өдөр усархаг бороотой байна гэсэн тооцоо гаргажээ.
Гал түймрийн албаныхан “Цаг агаарын урьдчилсан мэдээ зөв бол бидэнд Зул сар, төрсөн өдөр, сүй тавьсан, ойн, хуримын төгсөлтийн баяр зэрэг боллоо гэсэн үг” гэж бичжээ.
Өмнөд эргээр л гэхэд хур тунадасны хэмжээ 25 мм-т хүрэх төлөвтэй байна. Сидней хотод сүүлийн хэдэн сард тохиож байгаагүй хүчтэй бороо орж, пүрэв гарагт 2-8 мм, баасанд 5-10 мм хур тунадас орно.
Гэхдээ цаг уурчид их хэмжээний аадар борооноос болж хөрсний гулгаа үүсч болзошгүйг анхааруулжээ. Газрын хөрс түймэрт ихээр өртсөн, ургамал ногоо шатаж үгүй болсноос болж хөрс нурах эрсдэл өндөр гэнэ.
Австралид аравдугаар сараас эхлэн дэгдсэн ойн түймрийнулмаас 8,5 сая га ой шатаж, 4000 гаруй үхэр, хонь, 2000 орчим орон сууц үнс нурам болжээ. Түймэрт 25 хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: lifter.com
Updown.mn
URL: