Тэтгэврийн зээл ТЭГЛЭХ мөнгөөрөө Гадаад өрөө ТЭГЛЭЖ , үндэсний аюулгүй байдлаа хамгаална уу!!!

8427

Улс төрчдийн зөвхөн сонгууль бодож өөрийгөө таалуулах
гэж амласан бэлэн мөнгөний амлалтууд ,”хувь”,”хишиг”, “тэглэлт” …. эргээд үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлж, цалин орлогыг булааж, валютын ханш өсгөж, ажилгүйдэл, ядуурлыг нэмж, баялгаараа барьцаалагдаж, гадаадын улс орнуудын өрийн занганд оруулдагийг бид биеэрээ мэдрээгүй гэж үү!! Өнөөдөр хөгшчүүдийн зээлийг тэглэсэн ч маргааш авдаг тэтгэвэр нь импляцид идүүлж, үр хүүхдүүдийнх нь цалин орлого амьдралд улам хүрэлцэхгүй болно. Бас тэтгэврийн зээл авалгүй, болгож ирсэн ахмадууд хохирно.

Өнөөдөр монгол улсын гадаад өр 30 тэрбум ам долларт хүрсэн. Бүтэн 7 -8 жилийнхээ төсөвтэй тэнцэх хэмжээний гадаад өрийг хүн амынхаа тоонд хуваавал нэг хүнд бараг 20 сая төгрөгийн гадаад өр оногдож буй. Их гүрнүүд буурай хөгжилтэй орнуудын баялгийг хяналтандаа байлгахын тулд зээл , тусламж нэрээр зориуд өрийн урхинд оруулдаг технологитой.
Гадаад өрөө төлж чадахгүйн эрхэнд газар нутгаасаа тастаад Хятадад өгсөн улс ч байна.

“ Зээл тэглэх “мэтийн улс төрчдийн “таалагдах”
өвчний бас нэг аюул нь бэлэнчлэх сэтгэлгээ, амар хялбар аргалж амьдрах, авсан зээлээ төлөхгүй байх хэмжээний хариуцлагагүй байдлыг өөгшүүлдэг. Дулаан сууцанд амьдарч, приусэнд залрах бүү хэл эсгий гэр, хөдсөн дээлтэй явахдаа өвгөд минь тусгаар тогтнолоо зарж идээгүй юм шүү. Улс төрчдийн хууран мэхлэлтийг тэвчлээ гэхэд үнэгүй юм авахын төлөө улангасагчид олон болсонд гутармаар…
Тэтгэврийн зээл биш Гадаад өр л үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал шүү!!! Доллар өсөхийн хирээр өр нэмэгдэж байна. Салхит байтугай ордуудаа өгөөд ч дийлэхгүйгээр өсч байгаа гадаад өрөө яах вэ? Ерөнхийлөгчийн амлалт үнэндээ улсаа хорлосон урьдын эрх баригчдын алдааг давтаж буйд харамсч байна. Нөгөө та нарын үзэн ядаад байдаг МАНАН мафиас ялгаа юу байна вэ?
Тэтгэвэр тэглэх мөнгөөрөө гадаад өрөө бага ч гэсэн багасга!!! Бидэнд эх орон, эрх чөлөө минь идэх хоолноос үнэтэй! Тэтгэврийн зээл голдуу ахуйн зээлд зориулагдсан билээ. Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л байдаг.

Сэтгүүлч Б.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих