Бэлэн мөнгө өгсөн зорчигчийг 10 мянган төгрөгөөр торгоно
Нийтийн тээвэрт карт уншуулахгүй бэлэн мөнгөөр явж буй зорчигчийг 10 мянган төгрөг, бэлэн мөнгө авч буй жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож эхэллээ.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож, “Иргэд карт ашиглахгүй, жолоочид бэлэн мөнгө төлж, жолооч мөнгөө ашигласаар байна. Энэ нь тээврийн төсөв бүрэлдүүлэхэд хүндрэлтэй, мөнгө төвлөрөхгүй байгаа. Үүнээс улбаалан автобусны засвар, үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больж, өнгөрсөн жил нийтийн тээврийн тоо багасахад нөлөөлж байна” гэв.
Тэрээр, “Нийтийн тээврийн ААН-үүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэйг заасан. Үүнийг зөрчвөл жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9- д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг 10 мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авна” гэдгийг мэдэгдээд байна.
URL: