Дуучин Э.Агиймаа хөл хүнд ч шоунаас буцахгүй
Монголын рок поп урлагийн ертөнцөд цус сэлбэж чадсан гэж өндөр үнэлгээ авсан дуучин бол “B” production –ны залуу уран бүтээлч Агиймаа. Байгалиас заяасан ялдам хоолой, өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх нь түүнийг амжилтанд хүргэсэн. Харин залуу уран бүтээлчид дундаа нэлээд шоучин гэгддэг тэрээр өмнө нь ширээний үйлчилэгч байсан бөгөөд одоо ч гэсэн нэг шоудвал шоудсан шиг шоудаж тасарч унатлаа уудаг гэнэ лээ. Шоудах боломжийг огтхон ч алддаггүй үргэлж л шоу цэнгээний газраар явдаг түүнийг хойд ээж нь хүртэл гэрээсээ хөөж байсан удаатай. Түүгээр ч зогсохгүй монголын анхны “Ододтой бүжиглье” шоунд оролцоод фэнүүддээ бүжгийн авъяасаа гайхуулан, рейтингээ ч чамгүй өсгөөд алдсан. Учир нь түрүүлэх хэмжээнд яригдаж байсан дуучин маань зураг авалтын талбайд шал согтуу очсоны гайгаар шоунаасаа хөөгдсөн гэдэг. Харин сүүлийн үед тэрээр уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа нь гэр бүлийн амьдрал зохиож, тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаатай нь салшгүй холбоотой. Тэрээр “Никитон” хамтлагийн ахлагч Бачкагийн дүү Төрөө гэдэг залуутай дэр нэгтгэсэн бөгөөд хүүхдээ төрүүлмэгц эргэн уран бүтээлдээ орох бодолтой байгаа гэнэ. Хэдийгээр түүний төрөх хугацаа ойртож, гэдэс нь тогооноос том болсон ч тэрээр хааяа нэг найз нөхдийн хамтаар “Метополис”-ийг зорьдог хэвээр гэнэ лээ.
Д.Отгон secret.mn
URL: