Хафтар гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсангүй
Ливийн үндэсний армийн командлагч Халиф Хафтар, Ливийн Төлөөлөгчдийн танхимын дарга Акила Салех Иса нар Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн засгийн газартай байгуулах гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зуралгүйгээр Москва хотыг орхижээ.
“Ливийн Төлөөлөгчдийн танхимын дарга Акила Салех Иса, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Халиф Хафтар нар гал зогсоох эсвэл армид эзлэгдсэн нийслэл Триполи хот орчмоос цэргүүдийг гаргахыг тусгасан хэлэлцээрт гарын үсэг зуралгүйгээр Москваг орхин, Ливийг зорьлоо” хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Триполийн өмнөд нутагт зэвсэгт мөргөлдөөн дахин дэгдэж эхлээд буй энэ үед талууд гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зураагүй байна.
URL: