Ч.Улаан сайд огцрох ёстой

24611b879879aa5b5adffdd5651d4574УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангаллтай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна. Бод мал нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр унасан байна. Үүний шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд БНХАУ-ын компаниудад олгосон квоттой холбоотой. Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12 нь л БНХАУ руу мах экспортлох квоттой. Ийм цөөхөн олгож байгаа нь эрэлтийг бий болгож авлига авах шалтгаан болж байна. Бусад компаниуд эдгээр зөвшөөрөлтэй 12 ААН-д нэг кг адууны махан дээр 12 юаний төлбөр төлж мах нийлүүлэх болдог. Зөвшөөрөл олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ын эзэнтэй компани, үлдсэн гурав нь сайд, дарга нарынх.” гэлээ.

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж малын үнийг унагааж, малчдын орлогыг багасган, БНХАУ-ын эзэдтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн гэсэн үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих