ХААН БАНК ХАРЦ ЭГЭЛ АРДЫГ *ӨРӨНД БАРИУЛЖ ӨТӨНД ИДҮҮЛЖ* ДУУСАХ НЬ ЭЭ

Xаан нэртэй харц эгэл ардын * эрлэг* гадны эзэдтэй гэх нэгэн банк Монгол улсын ард иргэдийг аалзны тор шигсүлжсэн өрийн дарамтанд оруулсан тухай амтай бүхэн ярьдаг болоод удаж байна.

Монгол улсын 30 гаруй сая мал маань бараг л бүгд тус банкны барьцаанд байдаг бөгөөд Малчдын банк гэж нэрэлдэг гэнэ. Бас болоогүй ямар ч салбараар нь шагайсан бөөн залуучуудын очер дараалалд даруулсан байдаг болохоор нь оюутны банк гэдэг юм байх.

Энийгээ тэгээд тэд магтаал хэмээн  өөрсөдөө ойлгож гадаад эзэд нь энд тэнд *халамцаг* үедээ цээжээ дэлдэн гайхуулдаг ч гэх шиг…

Хөдөө орон нутгийн малчдын мал тэдний өмч биш Хаан банкны барьцаанд байдаг төдийгүй тус банкны шинэ хуучин хоёр захирал болох Питтер Морроу, Саймон Моррис нарт гавьяат малчин цол өгье гэж хэвлэлүүд ёжилж байхав дээ. Хөөрхий нэгэн малчин Хаан банкны өрний дарамтнаасаа болоод амиа хорлосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Энэ мэт элэг эмтрэм  эгдүү хүрэм мэдээнүүд болод мн сайт дээр байрлах Хаан банк гэсэн буланд бишгүй л нэг байна…

Саяхан Монголын үндэсний телевизийн Нээлттэй хэлэлцүүлэг шууд нэвтүүлэг үзэж суутал бас нэгэн хачирхмаар мэдээлэл олж сонслоо. Сумын сургуулийн захирал хот хүрээнээс ирсэн эрхэмд өргөмжлөл авсанаа гайхуулж  л дээ. Тэгэсэн нөгөө өргөмжлөл нь Хаан банкнаас олгосон *Бүх багш нараа цалингийн зээлд хамруулсан*-д талархсан эд байсан гэх.

Ээдээ энэ бүхэн арай дэндэнэ дэндэнэ гэхэд дэндүү дэндсэн юм бишүү. Хаан нэрээр мөнгө хүүлж харц ардыг өрөнд бариулж өтөнд идүүлэнэ гэж ойлгодог юм байх даа…

Энэ бүхний эсрэг авдаг арга хэмжээ байна уу төр засаг түмэн олон минь ээ


URL:

Сэтгэгдэл бичих