“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын хашаанаас цогцос олджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн V хороо, “Монгол кино нэгтгэл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хашаанд дулааны шугам сүлжээний худаг дотроос өчигдөр /2019.01.12/ эрэгтэй хүний цогцос олдсон байна.
Энэ тухай Нийслэлийн онцгой байдлын газарт цагдаагийн байгууллагаас дуудлага өгч, “Цогцсыг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьжээ.
Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн газар очиж, нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Нийгмийн толь
URL: