Хар тамхины хэргээр саатуулагдсан Дэд сайдын охин суллагдлаа

b8aed1_1264vj7s4gaoi2f786l8rpovui_x974Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас  нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан билээ.

Дээрх этгээдүүдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд асны охин Б гэгч байсан бөгөөд тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.

Энэ удаад сэжигтэн Б-г нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас баривчилсан бөгөөд шалгалтын явцад метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон тухай эх сурвалжийн мэдээлэл бий.

Тэгвэл мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд түүнийг саатуулах хугацаа дууссан учир өнөөдөр /2020.01.14/ сэжигтэн Б-г батлан даалтад гаргахаар болж, суллажээ.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих