Элчин сайд А.Баттөрийг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ

20220_lЭрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгуулж буй, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж буй хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр үдэш албадан саатууллаа. Саатуулах саналыг шүүх, прокурорын байгууллага зөвшөөрсөн гэх мэдээллийг ч албаны эх сурвалжууд хэлсэн юм.

Түүнийг визийн хураамжийн төлбөрийг гэр бүлийнхээ гишүүдийн дансаар дамжуулж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдаж аван мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээс шалгаж эхлэн хилийн хориг тавиад байсан билээ.

А.Баттөр гэж хэн бэ

  • Намын харъяалал: Ардчилсан нам, МоАХ
  • Гэр бүлийн байдал: Эхнэр хоёр хүүхэдтэй
  • Мэргэжил: Статистикч, эдийн засагч
  • Эрдмийн зэрэг: Хөгжлийн ухааны магистр цолтой (Master of Development Policy)
  • Цол: Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

Боловсрол эзэмшсэн байдал:

  • -Европын Стратеги, олон улсын харилцааны төв (European Center for Strategic and International affairs)
  • -Брюссель, Бельгийн Вант Улс 2009-2010-Викторийн Их Сургууль Веллингтон,
  • -Шинэ Зеланд 2000-2001-Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль Москва, ОХУ 1984-1989

Ажлын туршлага:

  • Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын Хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд 2008 оны 5 дугаар сараас хойш
  • Терравокс/Terravox компани Хамтарсан дарга, хувь нийлүүлэгч 2006 оны 2 дугаар сар – 2008
  • Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд 2004 оны 11 дүгээр сар –  2006 оны 2 дугаар сар
  • Infrastructure Consulting Co Ltd Зөвлөх, хувь нийлүүлэгч 2000 оны 7 дугаар сар – 2004 оны 11 дүгээр сар
  • Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, технологийн сайд 1998 оны 12 дугаар сар – 2000 оны 7 дугаар сар
  • Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Монгол Улсын Гадаад хэргийн яам 1996 оны 8 дугаар сар – 1998 оны 12 дугаар сар
  • ЮНЕСКО Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан Парис, БНФУ 1992 оны 6 дугаар сар – 1996 оны 8 дугаар сар
  • Соёлын атташе Монгол Улсын Элчин сайдын яам Парис, БНФУ 1992 оны 6 дугаар сар – 1996 оны 7 дугаар сар
  • Монгол Улсын Гадаад хэргийн яам Атташе 1989 оны 6 дугаар сар – 1992 оны 6 дугаар сар
  • Гадаад хэл эзэмшсэн байдал: Англи, орос,

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих