Монголын твиттерчид болон фэйсбүүкчид спортоор өрсөлдөхөөр болжээ

Твиттерчид болон фэйсбүүкчид гэхээр л компьютер ширтэж хөдөлгөөнгүй суусан хүмүүс байдаг.

Тэгвэл тэднийг энэ зуршлаас нь бага ч болов салгах зорилготой “Хүн-хөдөлгөөн-хөгжил” сэдэвт спортын өдөрлөгийг зарим твиттерчид зохион байгуулахаар болжээ.

Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисээр өрсөлдөх тэмцээний нээлт гуравдугаар сард зохиогдох гэнэ.

Ийнхүү нэг нэгэнтэйгээ зөвхөн интернэтийн ертөнцөд таньдаг хүмүүс спортоор дамжуулан “амьд” уулзалт хийх нь.

Та бүхэн тэмцээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

О.Ариунбилэг


URL:

Сэтгэгдэл бичих