БНХАУ-д тархаад буй уушгины хатгаа үүсгэгч вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Манай урд хөрш БНХАУ-д учир битүүлэг вирусээр уушгины хатгалгаа өвчин үүсч буйг сэрэмжлүүлээд байсан юм. Тэгвэл уг вирусыг шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрч буй долоо хоногт илрүүлсэн билээ. Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Үүнд:
1. Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;
2. Лабораторийн био аюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;
3.Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;
4.Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын лавлагаа лабораторид хүргүүлэх, шинжлэх нөхцлийг хангах;
5. Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;
6. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно.
URL: