“Тод Каннам” эмнэлгийн эмч, сувилагчийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Ганнам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл өнөөдөр “Тод Каннам” гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Тод Каннам” гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон байна.
О.ОНОН
Olloo.mn
URL: