“Шарын гол”-ын уурхай дампуурлын ирмэгт очжээ

15788833375e1bd909b1e86Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эрчим хүчний тухай хууль” зөрчин, “Шарын гол” ХК-ийн нүүрсний үнийг хямдаар тогтоосон аж.  Тухайлбал, ЭХЗХ-ны дарга А.Тлейхан “Шарын гол”-ын уурхайг нэг тонн нүүрсээ 40 мянган төгрөгөөр тогтоож, энэ үнээрээ  “Эрдэнэт” үйлдвэр зэрэг Төрийн өмчит компаниудад худалд гэсэн шийдвэр гаргасан юм байна.

Үүний улмаас  “Шарын гол”-ын нүүрсний уурхай санхүүгийн хүнд байдалд орж, төрийн өмчит компаниудад нүүрс нийлүүлэхээ зогсоожээ.  Зах зээл дээр нэг тонн нүүрсний үнэ 150 мянган төгрөг.  Гэтэл тус уурхай олборлосон өртгөөсөө хэт бага үнээр төрийн компаниудад нүүрсээ нийлүүлж, дампуурлын ирмэгт ирж, 500 гаруй уурхайчин ажилгүй болох нөхцөл байдалд ороод байгаа юм байна.

Уг нь “Шарын гол” Төрийн эзэмшлийн биш нээлттэнй хувьцаат компани. Гэвч тус компанийн  нүүрсний үнийг хэт бага үнээр ЭХЯ, ЭХЗХ-ноос тогтоох болсон нь ийнхүү дампуурлын ирмэгт хүргээд байгаа аж.

http://www.zaluucom.mn/read/42c0gb5cc


URL:

Сэтгэгдэл бичих