Ерөнхийлөгчийг гүтгэсэн гэх үндэслэлээр Э.Бат-Үүлийг шүүж байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Э.Бат-Үүлд холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж байна.
Тодруулбал, Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байн!” гэсэн гарчигтай нийтлэлийг Baabar.mn сайтад нийтлүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү бичвэрээр дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэмээн үзэж Ерөнхийлөгчийн тамгын газраас цагдаад хандса аж.
Тэрбээр Э.Бат-Үүл “Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр шүүгдэгч болоод сууж байна”хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Мөн “Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс гаргасан гомдлын бичиг энэ байна!” гэх баримтыг хавсаргажээ.
У.МАНДАХ, FACT.MN
URL: