Сургуулийн дотуур байрны халаалтын нам даралтын зуух дэлбэрчээ
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын сургуулийн дотуур байрны халаалтын нам даралтын зуух өчигдөр орой дэлбэрсэн байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн /сумын төвд/ ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны халаалтын нам даралтын зуух нэгдүгээр сарын 09-ний 17:45 цагийн орчимд дэлбэрч, уурын зуухны барилгын баруун, зүүн, урд хэсгийн хана, дээвэрт нуралт үүссэн тухай мэдээллийг 18:45 цагт хүлээн авчээ.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн 25 багш, ажилтан, “МАК” ХХК-ийн 3 ажилтан, “Ачир” ХХК-ийн 2 ажилтан, тус аймгийн “Цахилгаан түгээх станц”-ын 2 ажилтан, нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг барилгын дулаан дамжуулах шугам хоолойн усыг шавхах ажлыг хийж гүйцэтгэсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга С.Уранцэцэг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
URL: