Н.Учрал: Баялаг бүтээсэн ахмадуудаа дэмжих тэтгэврийн реформ хийе

8362

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ийн гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Ахмадууд маань ид залуу байхдаа буюу 30 гаран насандаа Монгол Улсын хѳгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаныг бид мартах учиргүй. Өмнө нь тэтгэврийн реформ хийх хэрэгтэй гэж шаардахаар ахмадууд зээлтэй учраас болохгүй байна, чадахгүй байна гэдэг байсан. Одоо энэ асуудлыг шийдвэрлэх түүхэн цаг ирж байна.

Шаардлага тавих бүрт ажлын хэсэг байгуулан ажиллаж байна, энэ асуудлыг судалж байна, анхаарч үзье гэсэн хариултаа хэлэхээ боливол яасан юм бэ” хэмээжээ.

 У.Мандах 

FACT.MN 


URL:

Сэтгэгдэл бичих