Тэтгэвэр тэглэх хуулийн төсөл баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж дууссанаар хуулийг бүхэлд нь батлах эсэхээр санал хураалт явуулав. Ингээд 79.5 хувийн саналаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа.
Хуулиар гарах өөрчлөлтүүд...
Өндөр настны, халамжийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэврийн зээлтэй нийт 231 мянган иргэний 6 сая хүртэл төгрөгийн зээлийг төрөөс нэг удаа төлөгдөх юм.
Тухайлбал,
Өндөр настны тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
Ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадамжаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
Нийгмийн даатгалын сангаас олгодог “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ээ барьцаалан зээл авсан бол,
Цэргийн тэтгэмжийн хуулийн дагуу ахмад настан болоогүй ч улсад 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан бол зээлийг нь нэг удаа тэглэх юм.
У.МАНДАХ
URL: