Амбий бие нь сайжирч эргэн уран бүтээлдээ орлоо

Хошин урлагийн акулуудын нэг жүжигчин Амбий буюу Батхуяг хүндээр өвдөж нэг хэсэг эмчилгээнд явж тайзаа орхих шахсан. Тэрбээр анх жүжигчин болох гараагаа төрсөн нутаг Дорнодын театраас эхлэж байсан бөгөөд аймгийн нутаг нэгтний клубийнхэнтэй ажил хэргийн холбоотой ажилладгийн хувиар нэгдэж эхэлжээ. Өвчинд гэдэг хэлж ирдэггүй зовлонд ээрэгдэж нилээдгүй тэвчээрийн хүчээр давж гэсэн тэрээр одоо багагүй жин хассан ч уран бүтээлийн шинэ санаа ургуулан Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг шинээр найруулан нутгийн тайзан дээрээ тавихаар ойр ойрхон Дорнодоор ирдэг ажилтай болжээ. Тураг ядрахаар уулаа гэдгээр анх л өгөөжөө өгч түүнийг энэ хүртэл таниулж ирсэн нутгийн тайз түшээд авах нь гарцаагүй.


URL:

Сэтгэгдэл бичих