Сульдаатай эдийн засгийн мөлхүүлэх хувилбарууд

8294

Хөдөлмөр нийгмийн Хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр мэдээлэл хийх үеэрээ тэтгэвэр шинээр авах, тэтгэврийн мөнгө дээр нь мөнгө нэмж өгөх иргэд гэх зэргээр баахан тоо баримт дурдсан байв. Уг нь 2020 онд багтаан НДШ-ээ төлөх иргэдэд энэ нь том боломж, ГЭхдээ НДШ-ээ нөхөн төлсөн иргэдийн 42 мянга нь энэ жил шинээр өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүс гэж сайд хэлжээ.

Тэгэхлээр сайдын ярьснаар эдгээр 42 мянган иргэн 2020 онд тэтгэвэрт гарна. Үүн дээр ном журмаараа тэтгэврээ тогтоолгох 20 гаруй мянган иргэн бий гэх мэдээлэл байдаг. Мөн 1991 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ажлын байр чөлөөлөх нэрийн дор 44 мянган иргэнийг тэтгэврийн нас нь болоогүй байхад тэтгэвэрт нэрээр “хөөчихсөн”. Тэдгээр иргэдээс 22 орчим мянгад нь 2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их хурлаар баталсан хуулийн дагуу зарим иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоож 50 мянган төгрөг нэмж олгоно гэж байгаа.
Монгол Улс өнөөдөр суларсан эдийн засагтай байгаа энэ үед нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөд тэтгэврээ тогтоолгох 42 мянга, хүн тус бүр нь 50 мянган төгрөг нэмж авах 22 мянган иргэн, ном журмаараа тэтгэвэртээ гарах 20 гаруй мянган иргэн бий гээд тооцохоор арай л их тоо, мөн ч их дүн гарна.
Хууль батлагсад, улстөрчид, сайд дарга нар үүнийг хэрхэн харж, ямар тооцоолол гаргасан нь анхаарал татаж байна.
Дор бүрнээ, өөрсдийнхөө ойлгоцоор мэдээлэл хийж байгаа эрхэм улстөрчдийн энэхүү байдал нь иргэдэд үл ойлгогдол үүсгэж, эдийн засгийн хувьд ч улам ч хүндрэлд оруулах буюу угаасаа сульдаатай эдийн засгаа бүр сөхрүүлэх дүр зургийг харуулж  байгаа юм.

URL:

Сэтгэгдэл бичих