Малын хулгайчдыг нууцлахаа больё
Төв аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага нэгдүгээр сарын 7-ны шөнө газар дээр нь илрүүлэн, дайчлан баривчилжээ.
Гэмт хэргийг үйлдсэн Төв аймгийн харьяат 10, Архангай аймгийн харьяат нэг, 28-45 настай нийт 11 иргэнийг сэжигтнээр татсан ба тэд нийт 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Тэдний зарим нь удаа дараа хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.
Тэд малыг бэлчээрт нь нядлан ченжүүдэд худалдаалдаг байжээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
URL: