“Ургах наран” хорооллыг барьсан компанийнханд эрүүгийн хэрэг үүсгэв

“Ургах наран” хорооллыг барьсан компанийн удирдлагад Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг зүйл ангид “Зураг төсөлд тохироогүй чанар муутай барилга барьж ашиглалтад өгсөн, үүний улмаас их хэмжээний хохирол учирсан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

Тус компанийн удирдлагыг эрүүгийн хариуцлагад татсан нь үндэслэлтэй эсэхийг Баянзүрх дүүргийн прокурор С.Цэрэнсамбуугаас тодруулахад “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн “Ургах наран” хорооллын удирдлагад холбогдох хэргийг шалгаж байна” гэж гэв. Оршин суугчдын гаргасан гомдлын дагуу эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих