Оддын өсвөр насандаа авахуулсан “дуулиант” зургууд
18 настай Бритни Спирс, 16 настай Анжелина Жоли, 10 настай Брук Шилд … тэд бага наснаасаа л халуухан, тачаангуй зураг авалтад орж, олны анхаарлыг татаж байлаа. Тэгвэл өдгөө бараг домог болсон оддын өсвөр насны дуулиант зургуудыг та бүхэнд толилуулж байна.
1Брижит Бардот
Тэрээр 1950 онд 15 насандаа Францын бүсгүйчүүдэд зориулан гаргадаг “Elle” сэтгүүлийн шинэ дугаарыг нүүрийг чимж байжээ. Өсвөр насны охины эдгээр халуухан зургуудыг гэрэл зурагчин Уолтер Карон санаачлан авсан байна.
Тухайн үед Брижит ирээдүйтэй бүжигчин гэгдэж байсан бөгөөд Үндэсний бүжгийн академийн нэр хүндтэй, ирээдүйтэй гишүүн байв. Тэрээр Францын сонгодог балетаар үргэлжлүүлэн суралцсан байна.
Сэтгэл татам Франц бүсгүй маань 18 насандаа кино урлагт хөл тавьжээ.
2Бритни Спирс
Бритни Спирс 18 настайдаа “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг халуухан зургаараа анх чимэглэсэн байна.
Өсвөр насныхны шүтээн байсан тэрээр дотуур хувцастай зураг авалтад оролцож нэлээдгүй шуугиан тарьсан юм.
Шүтэн бишрэгчдийнх нь эцэг эхчүүд сэтгүүлийг буруутгаж, Бритниг өсвөр насныхныг өдөөн хатгасан, муу үлгэр дуурайлал үзүүлж байна гэж үзжээ.
3Брук Шилдс
Ирээдүйн алдарт жүжигчин маань анх 10 насандаа нүцгэн зураг авахуулж дуулиан тарьж байжээ.
1975 онд тэрээр ээжийнхээ зөвшөөрөлтэйгөөр “Playboy Press”-ийн эротик зураг авалтад оролцсон байна. Хэдэн жилийн дараа тэрээр зурагтай холбоотой сөрөг шүүмжээс үүдэн сэтгүүлийг шүүхэд өгсөн ч ялагдсан юм.
Харин 15 насандаа Брук “Calvin Klein” жинсэн өмдний брендийн нүүр царай болжээ.
Түүний тоглосон зар сурталгаа 1980 онд олон нийтэд цацагдсан ч зар сурталчилгааны түүхэн дэх хамгийн өдөөн хатгасан бичлэгт тооцогдож байв.
4Майли Сайрус
15 настай Диснейн даруурхан жүжигчин охин маань тухайн үедээ олны хайрыг ихэд татдаг байв.
Харин тэрээр Анн Лейбовицын хамт халуухан зургаа татуулан дуулиан тарьсан юм. Түүний эротик төрхтэй зургууд ”Vanity Fair” сэтгүүлд нийтлэгдэхэд фэнүүд төдийгүй хэвлэлийнхэн ч нэлээд шүүмжлэлтэй хандсан байна.
5Кендалл Женнер
Ким Кардашианы эгч Кендалл Женнер анх 14 настайдаа халуухан зураг авахуулж байжээ.
Түүний зураг тиймч эротик байгаагүй буюу тэрээр усны хувцастай зураг авалтад оролцсон юм.
Үүний дараагаас, Кардашианы охидууд хэт их нүүрээ буддаг, задгай хувцасладаг гэсэн шүүмжлэлд өртсөн байна.
6Дакота Фэннинг
Жүжигчин бүсгүй маань 17 настайдаа “Marc Jacobs” брендийн “Oh, Lola” сүрчигний нүүр царай болжээ.
Гэвч Дакотагийн энхрий төрх бүхий сүрчигний рекламын Британд цацахыг хориглосон байна.
Их Британийн зар сурталчилгааны стандартын хорооноос Дакотаг дээрх рекламд оролцоход насны хувьд хэтэрхий жоохон байсан гэж үзжээ.
7Анжелина Жоли
Нэрт жүжигчин болохоосоо өмнө Жоли НҮБ-ын сайн үйлсийн элч, ирээдүйтэй загвар өмсөгч байсан юм.
2008 онд түүний 16 настай үеийн эротик зургууд ил болсон бөгөөд тэрээр өсвөр насны охин гэхэд камерын өмнө ямар ч сандралгүй, маш тайван байсан нь зургуудаас харагдаж байлаа.
Гэхдээ энэ гайхах зүйл биш бөгөөд Жоли 14 наснаасаа энэ төрлийн зураг авалтад оролцож байсан байна.
8Тилан Блондо
10 настай Франц модел тухайн үед “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэглэхдээ насанд хүрэгч шиг хувцаслаж, том шиг нүүрээ будуулсан юм.
Түүний энэ зургийг хэвлэл мэдээллээр өдөөн хатгасан зураг хэмээн шүүмжилж байв.
10 настай охиныг цочирдом зураг авалтад оруулсан “Vogue Paris”-йн ерөнхий редактор олон нийтийн шүүмжлэлээс үүдэн ажлаа хүлээлгэж өгөхөд хүрчээ.
Өнөөдөр Тилан хэдийн 16 насанд хүрсэн бөгөөд хамгийн өндрөөр үнэлэгддэг загвар өмсөгчдийн нэгд тооцогддог.
9Кейт Мосс
1992 онд “Calvin Klein”-ы дотуур хувцасны коллекц гарахад тэрээр маш алдартай болжээ.
Тухайн үед 18 настай Кейт Мосс, 21 настай жүжигчин жүжигчин Марк Уолбергын хамт эротик төрлийн хагас нүцгэн зураг авалтад оржээ.
20 нас хүрэхээсээ өмнө тэрээр Калвин Клейны хэд хэдэн эротик сурталчилгаанд тогложээ.
10Камерон Диаз
Шаргал үснүүдийн бэлэг тэмдэг болсон нэрт жүжигчин Камерон Диаз 16 настай байхдаа “Elite Model Management” компанитай гэрээ байгуулж моделын ертөнцөд хөл тавьжээ.
Түүний өсвөр насны зургуудад өдөөн хатгасан эротик зургууд төдийгүй нүцгэн зураг ч байлаа.
11Милла Жовович
1980-аад онд Италийн алдарт “Lei” сэтгүүлийг 11 настай охины зургаар чимэглэн “Дэлхийн хамгийн мартагдашгүй эмэгтэйчүүд” хэмээн гарчигласан нь олон нийтин эсэргүүцэлтэй тулгарч Ричард Аведоныг албан тушаалаасаа огцорхыг шаарджээ.
Гэвч тухайн үед шоу бизнесийн ертөнц түүнд зам тавьж өгсөн бололтой. Тэр жилдээ Милла өөр 15 сэтгүүлийн нүүрийг чимэглэсэн байна.
URL: