АНУ, Иракийн харилцаа хурцадлаа
АНУ-аас Иракийн Багдад хот дахь нисэх онгоцны буудалд өгсөн пуужингийн цохилтын үеэр Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулеймани амиа алдсан юм. Түүнчлэн энэ цохилтын үеэр Иракийн шиит шашинтнуудын “аль-Хашд аш-Шааби” бүлэглэлийн таван гишүүн амиа алдаж, 12 цэргийн албан хаагч бэртсэн байна. Уг үйл явдалтай холбогдуулан АНУ, Иракийн харилцаа хурцдаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зааврын дагуу Сулейманигийн эсрэг ажиллагаа явуулсан гэдгээ АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдэж, Ираны халдлагыг таслан зогсоох зорилгоор ийм цохилт өгсөн хэмээн мэдэгдсэн байна.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, одоогоор 700 орчим цэргийн албан хаагчийг Кувейт руу илгээгээд байгаа бөгөөд ойрын хугацаанд 3500 орчим цэргийг илгээхээр бэлтгэж байгаа аж.
Харин Ираны зүгээс Касим Сулейманийн амийг хөнөөсөнтэй холбоотойгоор АНУ-аас хариугаа авна гэдгээ мэдэгдээд байна. Уг мэдэгдлийн хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкчуудад халдвал Ираны соёлын байгууламжууд багтсан 52 байд нэн даруй, хүчтэй цохилт өгөхөө хатуу сануулжээ. Тэрбээр “Америкчууд болон манай улсын өмчид халдвал Ираны соёлын өндөр ач холбогдол бүхий байгууламжууд багтсан 52 байрлалд бид цохилт өгөхийг анхааруулья” хэмээжээ. Түүнчлэн АНУ Хойд Каролина мужийн Форт-Брэггт байрладаг агаарын десантын 82 дугаар анги бүрэлдэхүүнээс 4000 цэргийн албан хаагчийг Кувейт руу шилжүүлэхээр төлөвлөжээ. Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулейманийн амийг хөнөөсний улмаас хурцадмал байдал нэмэгдээд байгаа энэ үед Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү анги нэгтгэлийг Кувейт руу илгээж байгаа аж. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, одоогоор 700 орчим цэргийн албан хаагчийг Кувейт руу илгээгээд байгаа бөгөөд ойрын хугацаанд 3500 орчим цэргийг илгээхээр бэлтгэж байгаа аж. Уг үйл явдлаас шалтгаалан эртнээс хүйтэн харилцаатай байж ирсэн Иран болон АНУ-ын хооронд дайн дэгдэж болзошгүй ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа талаар олон улсын улс төр, геополитик судлаачид онцолж байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жил хагасын хугацаанд илүү хурцадмал болоод байсан бөгөөд хэрэв дайн дэгдсэн тохиолдолд зөвхөн Ойрхи Дорнод төдийгүй дэлхий дахины улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд томоохон эргэлт авчрах юм.
Учир нь, Иран Улс нь газрын тосны дэлхийн томоохон тоглогч орон бөгөөд үүсэж болзошгүй дайны уршгаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны гаралтай бүтээгдэхүүний ханш огт таамаглаж байгаагүйгээр нэмэгдэх эрсдэлтэй. Касем Сулейманийг хөнөөсөн мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш ердөө нэг цагийн дотор дэлхийн зах зээл газрын тосны ханш баррель тутамдаа гурван ам.доллараар нэмэгдээд байна. Мөн Иран, Ирак Улс нь бүс нутаг дахь улс төр, шашны маргаан, түүнээс улбаатай дайныг тогтоон барьдаг гол орны нэг. Үндсэндээ Иран болон АНУ-ын хооронд өрнөсөөр ирсэн үл ойлголцол нь Израиль, Саудын Араб, Иран, Иракийн хоорон дахь Ойрхи Дорнодын хүйтэн дайны нөхцөл байдалтай ихээхэн хамааралтай. Энэ асуудалд цаашид ОХУ тэргүүтэй бусад их гүрнүүд хэрхэн хандахаас их зүйл шалтгаална. Тиймээс АНУ-ын талын өдөөсөн уг ээдрээтэй нөхцөл байдалд ажиглагчид бүх анхаарлаа төвлөрүүлээд байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа харьцангуй тогтвортой байсан ч 2015 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрээс Трамп 2018 онд гарснаар Иран, Америкийн харилцаа эргэн хурцадсан. Вашингтоны хориг газрын тос тээвэрлэлт, эрчим хүч зэрэг салбарууд дахь Ираны олон тэрбум ам.долларыг зарцаах зорилготой юм.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-middle-east-50980704
URL: