Гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 1 настай хүү усанд живж, 2 настай охин осгожээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 04-ний өдөр БЗД-ийн XI хорооноос хүүхэд нас барсан байдалтай хүргэгдэж ирлээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад XI хороонд оршин суух хаягтай 1 настай эрэгтэй М гэх эрэгтэй хүүхэд гэрийнхээ устай саванд толгойгоороо унаж живсний улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст мөрдөн шалгаж, шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.
Мөн Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 04-ний өдөр 24 цагийн хугацаанд 2 настай эмэгтэй хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж явсны улмаас хүүхдийн гар, хөл осгож хайрагдсан хэрэг гарчээ.
Энэ мэтчилэн хүүхдийг хараа хяналтгүй орхих, түүнээс үүдэлтэйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохироох, хүүхдийн эрхийг зөрчиж байгаа асуудалд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна.
URL: