Ж.Энхбаяр сайд аа! Ахлагч нартаа зодуулсан цэрэг чинь хагалгаанд ороод нас баржээ

Цэргийн албанд алба хааж байгаа залуус хал цэрг үүдийн дарамтаас болж амиа алдах тохиолдол гарсаар байна. Өмнө нь манай сонин Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан цэрэг хал цэргүүддээ зодуулсны улмаас амиа алдсан талаар мэдээлж байсан. Тэгвэл ийм хэрэг дахин давтагдлаа.

Тодруулбал, ахлагч нартаа зодуулсны улмаас дотуур цус алдсан нэгэн байлдагч өнг өрсөн нэгдүгээр сарын 30- нд Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан байна. Энэ дагуу биднийг Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт очиход эмч нар хэргийг нууж байв.

Тус эмнэлэг нь Зэвсэгт хүчний харьяанд байдаг. Эмнэлгийн шалган нэвтрүүлэх ажилчдаас энэ талаар тодруулж асуухад “Ямар ч байсан нэг байлдагч түрүүчийн долоо хоногт хагалгаанд орохоор эмнэлэгт ирж байсан санагдаж байна. Нас барсан эсэхийг нь сайн мэдэхг үй юм” гэсэн юм. Зарим нэг ажилтны ярьж буйгаар тус эмнэлэгт зөвхөн Зэвсэгт хүчний цэргийн ангиас ирсэн цэрэг, алба хаагчид хэвтэн эмчлүүлдэг аж.

Дотоодын цэрэг болон Хилийн цэргийнхэн ч хааяа хэвтэн эмчл үүлдэг тохиолдол бий гэнэ. Гэхдээ сүүлийн хэдэн сар дээрх цэргийн ангиудаас өвчтөн ирж эмчлүүлээгүй гэж эмнэлгийн ажилчдын нэг нь ярьж байлаа. Тэгэхээр Зэвсэгт хүчний нэгэн ангиас ирсэн байлдагч нас барсан болж таарч байгаа юм. Гэвч энэхүү хэргийг Цэргийн төв эмнэлэг болон Зэвсэгт хүчний ажилтнууд тас нуухыг оролдож байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Эх орондоо тангараг өргөж, цэргийн албанд ирсэн залуус алба хаах нэрээр ар араасаа амиа алдаад байх юм бол хэзээ мөдгүй эцэг эхчүүд үр хүүхдээ явуулахахаа болихыг үгүйсгэхгүй юм. Ямартай ч шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр та энэ асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохгүй бол цэрэг эрсийн амь нас цаашид ч эрсэдсээр байх бололтой. Энэхүү хэргийн талаар бид нэхэн сурвалжилж, уншигч та бүхэндээ хүргэх болно.

Ч.Бямбадулам

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих