“Дэлхийн төгсгөл мэт” – Австралид дэгдсэн түймрийн бодит дүр зургууд
8-р сараас хойш Австралид нүүрлээд байгаа хээрийн түймэрт 17 амиа алдаж, 50 мянган хавтгай дөрвөлжин километр газар, олон мянган ан амьтад шатаж, улс даяар онц байдал зарлаад байгаа бөгөөд зарим томоохон хотуудад нүүлгэн шилжүүлэлт хийгдэж байна. Түүнчлэн түймрийн утаа ойролцоох хот суурин газруудын оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул иргэд гарахдаа амны маск зүүж байгаа аж. 2019-2020 онд гарсан ойн түймэр нь тус улсын түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй, аюултайд тооцогдож байна. Австраличууд аймшигт түймэртэй тэмцэлдсээр шинэ оныг угтсан юм.
1Шинэ Өмнөд Уэльсийн Бега тосгон, 12 сарын 31
2Новра хотын ойн түймэр
3Түймрээс зугтаж яваа адуу, Биплин
4Госперс уулын түймэр Биплин хотын барилга байгууламж руу хэдийн нэвтэрчээ
5Түймрээс зугтаж яваа Кенгуру, Норва хот
6Шатсан барилга байгууламжууд, Кобарго хот
7Түймрийн утаа Гипсландыг бүрхсэн нь
8Фермерийн эзний эд хөрөнгө тэр чигтээ сүйджээ, Коулаголит хот
9Шатсан тээврийн хэрэгслүүдийн метал хэсгүүд хайлж байна, Сарсфилд
10Сүйрсэн байшингаа харж буй оршин суугч, Кобарго хот
11Шатсан барилгын үлдэгдэл, Кобарго хот
12Шатсан амьтны хүрээлэнгийн хаяг
13Эгчийнхээ шатсан байшинг харж буй гэрэл зурагчин, Куаама
14Шатсан дэлгүүрийнхээ дэргэд зогсож буй бизнес эрхлэгч, Кобарго
15Саяхан шатсан байшингийн өмнө үлдсэн зул сарын чимэглэл, Барго хот
16Батеманс Bay хотоос гарч буй машины цуваа
17Иргэд амны хаалт хэрэглэхгүйгээр явахад хүндрэлтэй байна
18Түймрийн утаа Сиднейд
19Сайн дурын ажилтан
20Эсэн мэнд үлдсэн хонинууд, Сарсфилд
21Амиа алдсан гал сөнөөгч Жеффри Китонын оршуулгын үеэр
22Сидней хотын “Horsley Park”-ын ажилчид сайн дураараа гал унтаах ажилд оролцох болов
23Сайн дурын ажилтан
24Орон нутгийн гал сөнөөгчдөд талархал илэрхийлсэн зураг
25Гал унтраах ажил үргэлжилсээр
26Дахин гал гарахаас сэргийлж, унтарсан хэсэгт хөөс цацаж байгаа нь
CAAK.mn
URL: