Дотоод хэргийн яамыг бүсэлжээ

Египет улсад эм замбараагүй байдал намжих бус харин ч хүрээгээ тэлж байна. Цэргийн хүчнийхнийг эрх баригчдын суудлаас нэн түргэнбуухыг шаардан жагсаж байгаа эсэргүүцэгчид дөрөв дэх өдрөө цагдаагийнхантай ширүүн сөргөлдөж байна.
Жагсагчид цагдаанар руу гартаа таарсан чулуу,модыг шидэлж,дотоод хэргийн яамыг бүсэлсэн байна.Цагдаа нар ч аргагүй байдлын улмаас нулимс асгаруулагч хийг хэрэглэж, хүчийг нь жаахан ч гэсэн сааруулж байгаа аж.
Жагсагчид өнгөрсөн долоо хоногт Порт-Саидагийн хөл бөмбөгийн талбайд болсон үймээний үеэр амь үрэгдсэн 74 хүний үхэлд цагдаагийнхныг буруутгаж байгаа тул иймбайдал үргэлжлэх болно, аюулгүй байдал, дотоод хэргийн яамныхан, ерөнхийсайд огцрох ёстой хэмээн тэд мэдэгдэж байна.
Сүүлийн хэд хоног Каир хотын гудамжуудад үргэлжилж байгаа сөргөлдөөний улмаас багаар бодоход долоонхүн осолдож, 2000 гаруй энгийн иргэнгэмтэж бэртсэн мэдээ байна. Төв талбайн ойролцоох хэд хэдэн дэлгүүрийг дэлбэлсэн бөгөөд сөргөлдөөн газар авч,зарим хотуудад ч тэмцэл эхэлсэн гэх мэдээ байна.
Б.Сайханаа

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих