Трамп: АНУ Ираны соёлын объектуудад цохилт өгөх эрхтэй

2_bАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон Ираны соёлын объектуудад цохилт өгөх эрхтэй хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа Флоридагаас Вашингтон руу нисэх үеэрээ онгоцонд байсан сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Тэд /иранчууд/ манай хүмүүсийг хөнөөсөн. Тэд манай хүмүүсийг тамлаж, хөнөөсөн. Тэд бөмбөг ашиглаж манай хүмүүсийг дэлбэлсэн. Харин бид соёлын объектыг нь оролдож болохгүй гэж үү? Ийм юм байдаггүй юм” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Америкийн төрийн тэргүүний өгүүлснээр Ираны эрх баригчид генерал Касем Сулейманийн өшөөг авах гэж оролдвол Вашингтоны зүгээс “томоохон хариу барих” гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих