Сонгуулийн солиорол эхэллээ – Бензин 500 ₮ болно
За манай хүнд гаруудын амлалтууд эхэллээ.
2031 он хүртлэх МАН-ын “жанжин шугамд” 4 хүүхэдтэй айлд шууд орон сууц олгох тухай Амлалт оржээ. Гэтэл АН юугаар дутах вэ? “Эдийн засгийн хувьсгал” хэмээх үлгэрийн далайдаа “Өрх бүрт орон сууц” хэмээн халуурч социал демократ намаас илүү том социал амлалт авав.
Гэтэл саяхан УИХ-ын гишүүн Батж.Батбаяр хэмээх нөхөр “Бензин 1 л нь 500₮ ” хэмээн том ам авлаа. Мэдээж эдгээр амлалтууд 2012 оны сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрүүдэд түүчээлэх магадлалтай.
1 л бензинийг яаж 500 төгрөг болгох вэ? Арабын хойгруу нүүхүү? 5000-аас нэг 0-ийг нь хасч бодож байхуу? Өөрсдийн нутгаас гарч буй газрын тосоо боловсруулах үйлдвэр бариад ч ийм тоонд хүрэх хэцүү!
Ямаанд мөнгө өгөх тухай хууль санаачлан самарч явсан энэ эрхэм одоо юу ч гэж донгодоод нэмэргүй болсон буйзаа. Батж.Батбаярын оронд АН-аас гараад ирэх олигтойхон залуу хүн байхгүй гэж үү?
С.Данзан
URL: