Сэтгэл санааны гүн хямралд хүргэдэг 9 өвчин

ca727e427ddab93f43a82e651381dae3Сэтгэл санааны гүн хямрал ихэнхидээ амьдралын “хар бараан зураас”-ны үед тулгардаг гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ сэтгэл санааны гүн хямралд орох маш олон шалтгаан байдаг байна.

 

Жишээлбэл: Урт удаан хугацааны туршид амин дэм, эрдэс бодис дутагдах үед сэтгэл санааны гүн хямралд  орох магадлал өндөр байдаг. Үүнээс гадна, төрөл бүрийн өвчлөлийн улмаас сэтгэл санааны гүн хямрал үүсэх магадлалтай. Ингээд сэтгэл санааны гүн хямрал үүсгэх магадлалтай 9 төрлийн өвчинтэй танилцацгаая.

Зүрх судасны өвчин

Сэтгэл санааны гүн хямралд орох нэг шалтгаан нь зүрх судасны өвчин байж болно. Зүрхний шигдээс өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 20% нь сэтгэл санааны гүн хямралд орсон болох нь статистикаар тогтоогджээ. Цус харвалт болон судас битүүрэл нь тархины үйл ажиллагаанд саад учруулж энэ нь сэтгэл санааны гүн хямрал үүсэх нөхцөл бүрдүүлдэг аж. Цус харвасан хоёр хүн тутмын нэг нь сэтгэл санааны гүн хямралаар шаналдаг байна.

Бодисын солилцооны асуудал

Бие организмд тулгарсан бүхий л төрлийн доголдол нь сэтгэл санааны гүн хямрал үүсэхэд нөлөөлдөг байна. Жишээлбэл: цусны ялгаруулдаг ферментийн системийн асуудлаас болж порфирия хэмээх бодисын солилцооны хүнд өвчин үүснэ. Үүний гол  илрэх шинж тэмдэг нь дотор муухайрах, өтгөн хатах, бөөлжих, булчингийн сулрал болон хараа муудах зэрэг болно.

Дотоод дархлааны системийн үйл ажиллагааны алдагдал

Бие организмыг хамгаалахын тулд дархлааны систем нь биеийн дотоод эсүүдэд муугаар нөлөөлөх магадлалтай. Дотоод эрхтнийг гэмтээдэг холбогч эд ангиуд болох арьс болон үе мөчний үрэвсэл сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. Оношийг тогтоох хүртэл хугацаанд зарим хүмүүс ой санамжийн хувьд ч асуудалтай болдог байна. Энэ нь эмчилгээний хүндрэл, нян, стресс зэрэгтэй холбоотойгоор сэтгэл санааны гүн хямрал үүсгэх магадлалтай.

Халдварт өвчин

Халдварт өвчний үед сэтгэл санааны гүн хямрал нь сэтгэцийн халдварт үзүүлж буй хариу үйлдэл эсвэл өвчний шинж тэмдэг байх магадлалтай. Эмчилгээний явцад болон эмчилгээний дараа ч сэтгэл санааны гүн хямрал илэрдэг байна. Жишээлбэл: Элэгний вирустэй хүмүүсийн хувьд өвчний аль ч шатанд сэтгэл санааны гүн хямрал ажиглагдана. Ерөнхий шинж тэмдэг нь үе мөч өвдөх, дотор муухайрах, хоолны дуршилгүй болох, биеийн температур нэмэгдэх зэрэг багтана. Уушгины үрэвсэлтэй үед ой тогтоолт алдагдах, сэтгэл санааны гүн хямрал ажиглагдана.

Дааврын өөрчлөлт

Дааврын өөрчлөлт нь сэтгэл санааны гүн хямрал үүсэх томоохон шалтгаан болдог. Ялангуяа, бамбай булчирхай асуудалтай болох үед ядарч, сэтгэл санаа таагүй болдог байна. Бөөрний булчирхайн үрэвсэл ч сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд онош тогтоогдохоос өмнө энэхүү шинж тэмдэг илэрдэг байна. Сэтгэл санааны гүн хямралаас гадна хавантах, яс хэврэг болох, арьс гэмтэх гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.

Нойр булчирхайн үйл ажиллагааг алдагдах үед чихрийн шижин өвчин үүсэх бөгөөд энэ нь нүд болон мэдрэл гэмтэхэд нөлөөлдөг. Ингээд сэтгэл санааны гүн хямрал үүсэх магадлалтай болно.

Эмийн хэрэглээ

Эмчийн зааврын дагуу хэрэглэсэн эм бэлдмэл ч сэтгэл санааны гүн хямрал үүсгэх магадлалтай. Энэхүү бүлэгт удмын сэтгэл санааны гүн хямралд өртөгсөд болон эмийн хэрэглээг төдийлөн хүлээж авч чаддаггүй өндөр настнууд  илүү өртөнө. Тиймээс уг сэтгэл санааны гүн хямралыг эмчлэхийн тулд мэргэжилтнүүд тухайн хүнд бичиж өгсөн эмээ л өөрчилдөг байна. Зарим тохиолдолд тухайн хүн өөрөө сэтгэл санааны гүн хямралаа  эмчлэх хэрэгтэй болдог.

Сэтгэл санааны гүн хямралд хүргэдэг 200  орчим төрлийн эм бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнд Партинсон өвчний эм бэлдмэл, тархины даралтын эм, үрэвслийн эсрэг эм, жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл болон дааврын гаралтай эм бэлдмэл багтана.

Шинээр үүсэж буй өвчлөлүүд

Энэ төрлийн өвчин нь мэдрэлийн эсийн үйл ажиллагааг алдагдах үед тохиолддог. Жишээлбэл: Паркинсон эсвэл Альцгеймерийн өвчлөлийн үед ой тогтоолт муудах шинж тэмдэг илэрнэ. Тухайн хүн орон зайн мэдрэмжээ алдаж, харилцааны тал дээр асуудалтай болж, зарим үед амьдралдаа юу тохиолдож байгааг ч ойлгохгүй. Ингээд өвчлөгсдийн 85% нь сэтгэл санааны гүн хямралд ордог байна.

Архаг ядаргаа

Архаг ядаргаа нь эрч хүчгүй болох, толгой өвдөх, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Дээрх шинж тэмдгүүд нь сэтгэл санааны гүн хямралын шинж тэмдэгтэй ижил учир андуурах тохиолдол бий.

Хордлого

Өмнө нь хордлого тусаж байсан хүмүүс сэтгэл санааны гүн хямралд орох нь элбэг байдаг. Жишээлбэл: мөнгөн ус, хархны хор, шавьж устгах бодис болон хар тугалга агуулсан бодисонд хордсон хүмүүст ихэнхидээ энэ аюул тулгардаг байна. Бромид агуулсан зарим төрлийн эм бэлдмэл нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: СААК

URL:

Сэтгэгдэл бичих