Хэзээ, хаана хариу барихыг Иран тодорхойлно гэж мэдэгджээ
АНУ генерал Касим Сулейманийн амийг хөнөөсөнтэй холбоотойгоор эрх баригчид хариугаа авна хэмээн НҮБ-ын дэргэдэх Ираны байнгын төлөөлөгч Мажид Тахт-Раванчи мэдэгджээ.
“Америкчууд Ираны эсрэг хэдийнээ дайн эхлүүлсэн нь эдийн засгийн төдийгүй энэ хүрээнээс давсан дайн юм. Тэд ард түмний хайртай, хамгийн чухал эрхэм генералуудын нэгийг хөнөөж, энэ дайны шинэ хуудсыг нээсэн. Иран энэ бүхнийг зүгээр өнгөрөөхгүй нь мэдээжийн хэрэг. Шаардлагатай гэж үзэж байгаа учир Иран хариу барина. Хэзээ, хаана хариу барихаа Иран өөрөө тодорхойлно” хэмээн тэрбээр ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
Сулеймани Америкчуудад аюул учруулсан тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн мэдэгдэлд тэрбээр тайлбар өгөхдөө “үүнд ямар ч нотолгоо байхгүй” гэжээ.
URL: