Дүүжин, соронзон тээвэр метро шиг үлгэр болох вий

8159

Оны өмнөхөн гурван сая хүн амтай Хөх хот анхны метроны замаа нээсэн мэдээллийг Улаанбаатарчууд хараад юу бодсон бол. Ар, өвөр, баян, хоосон гэснийг мэдэхгүй ч “Манайх хэзээ метротой болох бол” гэсэн бодол энэ мэдээллийг харсан хүн бүрийн тархинд зурсхийсэн байх.

Уг нь бид төсөөлснөөрөө метрогоор зорчоод өдийд гурван жилийн “нүүр” үзэх байсан. Долоон жилийн өмнө нийслэлийг Ардын баатар Э.Бат-Үүл толгойлж байхад “Улаанбаатар метро” төслийн ТЭЗҮ-г боловсруулж, нийслэлийн ИТХ-аар дэмжүүлж байлаа. Үүний дараа 2016 оны сонгуулиас өмнө метроны  замыг тэмдэгжүүлэх ёслолыг ч сүржин хийж байв. Төслөөр Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт замыг 14 өртөөтэй байхаар төлөвлөж, нэг жилийн дотор л барих бүрэн боломжтойг хотын удирдлагууд итгэл дүүрэн хэлж байсан. Ингэхдээ 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай уг ажлыг сонгуулийн жил буюу 2016 онд эхлэн, 2017 онд ашиглалтад оруулахаар тооцсон юм.

Гэвч энэ нь нийслэлчүүдийн “хулхин дээр ургуулсан цэцэг” хийгээд сонгуулийн ээлжит шоу байсан нь өнөөдрийн байдлаас ил харагдаж буй. Хэдийгээр үүнийг нийслэлд төдийгүй улсад засаглаж байсан эрх баригчид сонгуулийн дараа эрх мэдлээ алдсантай холбож болох ч энэ нь зөвтгөх шалтгаан биш.

Адилхан зорилготой Өвөр монголчууд 21.72 км урттай, 20 өртөөтэй шугамыг богинохон хугацаанд барьчихлаа. Харьцуулах шаардлагагүй гэж болох ч нэгэн үед нэг зорилгоор метротой болох зорилт тавьсан хоёр хотын хувьд энэ нь харьцуулж болох үзүүлэлт. Ялангуяа нэг нь цаасан дээр, нөгөө нь газар дээр сүндэрлэчихсэн байхад шүү.

Гэхдээ энэ харьцуулалт гол нь биш. Одоо сонгуулийн өмнө зохиосон метроны үлгэр шиг бүтэлгүй төлөвлөлтүүд нэмэхгүй байхад анхаарах нь чухал.

Яг 2016 оны сонгуулийн өмнө метротой болно гэсэн шиг 2020 оны сонгуулийн өмнө дүүжин, соронзон тээвэр, тусгай замын автобустай болох шийдлийг эрх баригчид гаргалаа.

Үүнийг тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Францын  хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлахаар болсон.

Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөжээ. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолоод байгаа юм.

“Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавина. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна гэж үзжээ.

Тэгвэл тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөсөн гэнэ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурах бөгөөд энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих учраас бусад тээврийн хэрэгсэлтэй авто зам булаалдахгүй онцлогтой.

Нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг авто замын түгжрэлийг бууруулахаар ийм шийдэл гаргасныг буруутгахгүй. Буруутгах ч ёсгүй. Гэхдээ төслийг хэрэгжүүлэх цаг хугацаа болоод эрх баригчид солигдох эгзэгтэй үед ийм том шийдлүүд гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлнэ.

Авто замын түгжрэл бол агаарын бохирдолтой дүйцэхүйц тулгамдсан асуудал. Маш том бүтээн байгуулалт, зоригтой шийдвэр, нарийн төлөвлөлтийн үндсэн дээр шийдвэрлэгдэх ажил. Утааг бууруулахад түүхий нүүрс ашиглахыг хориглосон шиг түгжрэлийг бууруулахад тийм л зоригтой шийдвэр хэрэгтэй. Үүгээр дүүжин, соронзон тээврийг явуургүй гэсэнгүй. Харин ч эрс зоригтой шийдвэр. Гэхдээ энэ төслүүдийг агаарт замхруулахгүй, ажил хэрэг болгох нь хамгийн чухал. Цаг хугацаа болоод нөхцөл боломжийн хувьд ч тохируулах шаардлагатай. Түүнээс биш том төслүүд сонгуулийн саналын дэнчин биш.

2016 оных шиг сонгуулийн өмнө иргэдэд нөлөөлөх нь гэж хардах эрт ч гэлээ өмнө нь ийм жишээнүүд олон байгааг бодох л хэрэгтэй.

Харин бүх удирдлага ийм байдаггүйг, төлөвлөсөн, амлалтандаа хүрдгээ У.Хүрэлсүхийн толгойн Засгийн газар хийгээд МАН харуулах биз ээ.

Эх сурвалж: Eaglenews

http://eagle.mn/r/67168


URL:

Нэр: residential drug treatment centers Огноо: 2 March 2020

ÿþ<

Нэр: drug dependence and drug abuse Огноо: 4 March 2020

ÿþ<

Нэр: accelerated rehab Огноо: 8 March 2020

ÿþ<

Нэр: withdrawal from ice symptoms Огноо: 9 March 2020

ÿþ<

Нэр: carolinas medical center rehab Огноо: 10 March 2020

ÿþ<

Нэр: atlanta recovery center Огноо: 10 March 2020

ÿþ<

Нэр: warwick manor drug rehab Огноо: 14 March 2020

ÿþ<

Сэтгэгдэл бичих