АНУ-аас хариугаа авна хэмээн мэдэгджээ
Багдад хотод өгсөн пуужингийн цохилтын үеэр Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулеймани амиа алдсантай холбоотойгоор Иран АНУ-аас хариугаа авна хэмээн тус корпусын командлагч байсан Мохсен Резаи мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулеймани Багдад хот дахь нисэх онгоцны буудалд өгсөн пуужингийн цохилтын үеэр пүрэв гарагийн орой амиа алдсан юм. Түүнчлэн энэ цохилтын үеэр Иракийн шиит шашинтнуудын “аль-Хашд аш-Шааби” бүлэглэлийн таван гишүүн амиа алдаж, Иракийн 12 цэргийн албан хаагч бэртсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зааврын дагуу Сулейманигийн эсрэг ажиллагаа явуулсан гэдгээ АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдэж, Ираны халдлагыг таслан зогсоох зорилгоор ийм цохилт өгсөн хэмээн мэдэгдсэн байна.
URL: