Элэгний Ж.Чинбүрэн Хүний гавьяат эмч боллоо

8037

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат шагнал гардууллаа.

Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор, П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслын зөвлөх эмч Ч.Пунцаг Монгол Улсын Ардын эмч цолоор шагнуулжээ.

Монгол Улсын Ардын эмч Ч.Пунцаг нь 1966 оноос мэс заслын эмчээр ажиллаж эхэлснээс хойш хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өдгөө 50 гаруй жил хүчин зүтгэж яваа эмч юм.

Харин Ж.Чинбүрэн нь манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж буй энэ үед хавдрын өвчлөл, түүний шалтгаан нөхцөлтэй тэмцэж буй залуу, чадварлаг эмч нарын нэг билээ.

Түүнчлэн, 

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Батсүхийн Батболд
  • “Монос фарм трейд” ХХК-ийн зөвлөх Лувсангийн Гэрэлчимэг
  • Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эхогийн эмч Будгианы Дэлгэрхангай нар Монгол Улсын Хүний Гавьяат эмч цолоор тус тус шагнуулсан юм.

URL:

Сэтгэгдэл бичих