Дипломат халхавч ашигласан Монголын хар тамхины наймаачин шүүх хурлыг хаалттай үргэлжлүүлэхийг хүсчээ
Бүгд Найрамдах Турк Улсын Истамбул хот дахь Монгол Улсын Консулын газрын дэд консул Б.Баттүшиг жолооч С.Эрдэнэбаярын хамт дипломат дугаар бүхий Benz-E350 загварын автомашиндаа 70 кг дээд зэргийн чанартай геройн зөөж яваад өнгөрөгч 5 дугаар сард Саксоны хилийн А17 дугаар шалган нэвтрүүлэх цэг саатуулагдсан билээ. Ийм зорчигчийг хилийн алба шалгах эрхгүй ч зорчин яваа дипломат эрхтэн давхар итгэмжлэхтэй байх ёстой.
Хилийн цагдаагийнхан тансаг суудлын тэрэг хөлөглөж явсан, эрхэм дипломатуудаас болон Германы ГХЯ-наас Монголын дипломатууд зам явах итгэмжлэх авсан эсэхийг тодруулахад тэдний хэн нь ч аваагүй байсан учир шалгахад тээшнээс нь их хэмжээний геройн гарч иржээ.
11 дүгээр сард шүүх хурал эхлэхэд л Б.Баттүшиг өмгөөлөгчөөрөө дамжуулан Дрездены тойргийн шүүхэд нууц даалгавар биелүүлж явсан гэж мэдүүлж шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт илгээжээ. Энэ мэдэгдэл нь шүүгч нарт хачирхалтай, ойлгомжгүй санагдсан учир цаашид хуралдааны дэгийг тогтоохыг тулд олон тооны гэрчийг дуудан байцаах шаардлагатай болжээ. Баттүшигийн өмгөөлөгч хэрэв шүүх хурлыг олон нийтээс ялангуяа хэвлэл, мэдээллээс хаалттай хийвэл дипломат илүү их юм ярина гэжээ. Баттүшиг нь дипломат төдийгүй Монголын армийн өндөр зэрэглэлийн офицер юм байна. Хуралдааны тэнхимд камер орох эсэх нь тодорхойгүй байна.
URL: