Цэргийн төсвөө хэрэгжүүлэх нь хоёр улсын харилцаанд сэв суулгана гэж мэдэгджээ
АНУ 2020 оны батлан хамгаалахын төсвийн төслийг хэрэгжүүлэх нь БНХАУ, АНУ-ын харилцааг ихээхэн муудуулж, бүс нутаг дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлнэ хэмээн үзэж байгаагаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын олон улсын асуудал эрхэлсэн хорооны албан ёсны төлөөлөгч Ю Вэньжэ мэдэгджээ.
Түүний ярьж байгаагаар, төсөвт Тайвань, Хонконг, Шинжааны хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж үзэж болохоор сөрөг зүйл заалтууд агуулагдаж байгаа аж.
“Энэхүү баримт бичиг нь “нэг Хятад” зарчмыг ноцтой зөрчиж, хоёр улсын харилцаанд ихээхэн сэв суулгаж, Тайванийн хоолой дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор бид тун сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэхийн сацуу эрс эсэргүүцлээ илэрхийлж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.
ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг засаг захиргаандаа үүрэг болгож буй 2020 оны санхүүгийн жилийн цэргийн төсвийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн АНУ Хонконг дахь эсэргүүцэгчдийг дэмжихээ илэрхийлж, хамтарсан сургууль, зэвсгийн борлуулалт хийх замаар Тайванийн батлан хамгаалахын нөөц бололцоо, байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх бодолтой байгаа юм.
URL: