Машинтайгаа цасанд суусан өвөө, ач охин хоёрыг эсэн мэнд олжээ

8013

Сүхбаатар аймгийн иргэн 57 настай Б-г, ач охин Н-тэй нь онцгой байдлын аврагчид осгохоос аварчээ. Тэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас /аймгийн төвөөс урд зүгт 210 км-т/ Сүхбаатар аймгийн чиглэлд 12 сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй болсон юм.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын албанд 12 сарын 25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 2 алба  хаагч, ар гэрээс нь 1 иргэн, 1 автомашинтай, нийт 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20:50 цагт Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ сураггүй болсон 2 иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олжээ. Ингээд ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих