Л.Балхжавын бэлдсэн “гэнэтийн бэлэг” Т.Ариунаа, Рагу нарыг муудуулсан бололтой

“Universy best songs” тэмцээн эхэлсэн мөчөөсөө эхлээд л бөөн шуугиан дагуулах болжээ. Тус наадмын оролцогчоор МУГЖ Т.Ариунаагийн хүү тодрон өөрийн авьяасаа гайхуулахаар болсон бол энэ жилийн тэмцээнийг шүүх шүүгчийн бүрэлдэхүүнд Т.Ариунаа гавьяат оролцохгүйгээ мэдэгдсэн байна.

Гавьяатыг тус тэмцээнийг шүүхгүй болсон шалтгаан нь жижигхээн асуудлаас үүдэлтэй гэнэ. Жил бүрийн шоу нэвтрүүлгээ сонирхолтой байлгах гэсэн үүднээс хөгжмийн зохиолч Балхаа байнга л гэнэтийн бэлэг бэлтгэн суудаг ажилтай болсон гэнэ.

Гэнэтийн бэлэг бэлтгэх ажлаа ч Балхаа гавьяат өөрөө бэлдэж, үзэгчдийг баясгадаг гэх юм. Шүүгч нар төдийгүй үзэгчдийг уйдаахгүй гэсэн үүднээс бэлдсэн бэлгээ гэнэтхэн задалсан нь тэмцээнийг шүүгч дуучин Т.Ариунаа, шүүгч Рагу нарыг муудалцуулахад хүргэсэн гэх мэдээлэл байх юм.

Учир юу вэ гэхээр, Universy best songs тэмцээн гэнэтийн бэлэгүүдээр дүүрэн байдгийг үзэгчид андахгүй. Үүгээрээ тэд үзэгчдийг эрхгүй л татаад байдаг юм.

Өнгөрсөн оны тус тэмцээнд хөгжмийн зохиолч Балхаа “Crush bush” хамтлагийн гишүүн байсан дуучин Баярцэнгэлийг үзэгчдийг хөгжөөх зорилгоор эмэгтэй хувцаслуулаад дуу дуулуулсан байна. Энэ нь я уг нь их л сонирхолтой арга байж. Баярцэнгэл ч өгсөн үүрэг даалгаварыг сайн гүйцэтгэж хоёр шүүгчийг ангайлгаж, цаашлаад тун нь хэтэрч тэмцээний шүүгчдийг маргалдуулахад хүргэсэн гэнэ.

Өнөөх эмэгтэй хувцасласан дуулсан Баярцэнгэлийг харсан Т.Ариунаа гавьяат тэсэлгүй тас, тас хөхөрчихөж. Тэгтэл түүнийг хөндлөнгөөс харж суусан шүүгч Рагу “трансжендер” хүнийг шооллоо хэмээн бухимдаж хаалга саван гарч одсон байна. Ингээд Ариунаа гавьяат Рагу нар муудалцаж арга буюу энэ жилийн “Universy best songs” шинэ шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэдээ хүрч эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих