Ц.Элбэгдорж “37-р Точка” киног ардчилалыг доош хийсэн хэмээн шүүмжилжээ
“Фантастик” продакшны бүтээл “37-р точка” кино үзэгчдийг хүртээл болж, эхний бүлэг нь гараад буй. Тэд хоёрдугаар бүлгээ энэ сарын 30-наас гаргахаар төлөвлөснөө мэдэгдсэн. Сонгуулийн угтан, жил дамнан гарч буй “37-р точка” киног хэн нэгний захиалгаар, улс төрийн захиалгаар хийсэн эсэх олных ихэд талцуулдаг. Ялангуяа эхний бүлэгт ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлж буй залуусын тухай гаргасан нь ийм шүүмжлэл улам их дагуулсан.
Тэгвэл “37-р точка” киноны талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсандаа ингэж бичин, санал бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Тийм киноны сураг сонссон. Хэрсүү олон үзээгүй ойлгочихсон байна гэсэн. Эхний хэсэг нь ардчиллыг доош нь хийх. Дараагийнх нь бүр марзан. Al Capone маягийн гар л Монголыг аварна гэсэн мессэжтэй. Кино ч яахав захиалагчдаа таалагдах учиртай. Харин Монгол Улс!” гэжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Элбэлдоржийн болон түүний нөхдийн хийснийг илчилсэн учраас Элбэгхулгайчтанууд үхтлээ айж байна даа