Австрали: Ойн түймэр нэг хотыг сүйрүүллээ

2_b (2)Өнгөрсөн намраас ойн түймэрт автсан Австрали улсад нөхцөл байдал улам хүндэрч байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Австралид 400 хүн амтай, Сидней хотоос холгүйхэн оршин хот галд сүйрчээ. Байгалийн аюултай үзэгдлийн улмаас энэ хотын хүн амыг нүүлгэн шилжүүлсэн байсан бөгөөд хотын барилга байшин галд бүрэн автсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Австрали улсад гал түймрийн улмаас нийтдээ 800 гаруй байшин, гурван сая орчим га газар шатжээ.

Шинэ Өмнөд Уэльсийн бүс нутагт хоёр мянга орчим гал сөнөөгч байгалийн гамшигтай тэмцэж байгаа бөгөөд агаарын хэм зарим бүс нутагт +50 хэм хүрчээ. Мөн гал түймрийн улмаас агаар хэт халж, Австралийн нуур, голууд ширгэж байгаа гэнэ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих