ХИАМНЫ ҮНЭ 2000-ААР НЭМЭГДЛЭЭ

Гурав хоногийн өмнө хиамны үнэ өсчээ. Гэхдээ бүр хоёр гурван зуун төгрөгөөр ч биш 1500-2000 төгрөгөөр. Цагаан сар болох гэж байхад бүх юмны үнэ өсөөд байгааг ч хэлэх үү, ард түмний санаа түгшсэн байдалтай нэг л баргар. Найзууд маань “Сайн байна уу” гэж мэндэлдэг байсан хэдий ч өнөөдөр “Мах 8000 болчихож” гэсэн “гунигт” мэдээтэй уулзаж байх жишээтэй. Энэ бол үнийн өсөлт цаасан дээр бичдэг шиг “амархан” зүйл биш болохыг сануулж байгаа юм.

Үхэр, хонины мах долоо хоногийн дотор 2000 төгрөгөөр нэ мэгд сэнийг хүмүүс түгшин ярилцана. Үүний зэрэгцээ гахай, тахианы махны үнэ ч мэдэгдэх үйц хэмжээгээр өссөн байна. Бэлэн бууз, банш хүртэл 400-700 төгрөгөөр нэмэгдсэнийг худалдагчид ярьж байв.

АШГИЙН ӨСӨЛТ БУЮУ “НОМИН”-ГИЙН ЗАЛЬ

Бид “Баянзүрх” захаас га раад “Номин” супермаркетийг зорилоо. Эхлээд илүү хямд байгааг ха раад гайхаж байлаа. Гэхдээ бүх төр лийн хиамыг ширхгээр зардаг гэд гийг нь анзаарах хүртлээ шүү дээ. Тэд бүх хиамныхаа үнийг дундажлан тооцдог нь том, жижиг гээд янз бүрийн хэмжээтэй хиамыг тогт сон нэг үнээр зардгаас нь илэрхий байв. Бид Сансар дахь “Номин” худалдааны төвөөс гараад хамгийн олон үйлчлүүлэгчтэй Улсын их дэлгүүрийн салбар руу явсан юм. Гэсэн ч хиамны үнэ нэмэгдсэн эсэхийг худалдагч нараас нь тодруулах гээд чадсангүй. Угаас энэ тухай ярих хориотой байдаг бололтой. Эндээс хэдэн грамм хиамыг ямар үнээр авч байгаагаа мэдэх ямар ч боломжгүй. Учир нь хиамны кг-ийн үнэ болон жинг нь мэдэхийн тулд заавал долоон давхарт байрлах менежер үүдтэй нь холбогдох ёстой юм билээ.

Ямар ч байсан энгэртээ нэр хадаагүй, зохион байгуулагч гэх эмэгтэйгээс хиамны шинэ үнийг тодруулах оролдлого маань түүний мэдэхгүй үгээр таглагдаж, эзгүй менежерийн хаалга мөрг өлтөөр төгслөө. Гэхдээ нэг тоо бодоод үзье л дээ. “Баянзүрх” захад нэг кг нь 9500 төгрөгөөр худалдаалж байгаа “Мах импэкс”-ийн “Нийслэл” хиам “Номин” супермаркетийн лан гуун дээр 400 грамм нь 5199 төгрөг гэж байна. Тэгэхээр нэг кг нь 13000 төгрөг болж байгаа юм.

Харин “Баян зүрх” захад нэг кг нь 6500 төгрөгөөр худалдаалж байгаа “Мах импэкс”-ийн “Дээж” хиам “Номин” супермаркетийн лангуун дээр 700 грамм нь 5599 төгрөгийн үнэтэй байна. Тооцоолбол нэг кг нь 8000 төгрөг болж байгаа юм. Ийм л зөрүүтэй учраас тэд бүтээгдэхүүний жин болон кгийн үнийг бичилгүй, ширхгээр худалдаалдаг байх нь.

Т.НИПОНЬ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих