“Лалын улс” Иракийн нутагт дахин хүчирхэгжжээ
2014 онд Иракт бий болж, Ойрхи Дорнодын хэдэн улсын нутгийг эрхшээлдээ оруулсан “Лалын улс” бүлэглэл анх үүссэн газартаа дахин зохион байгуулалтад орж, хүчирхэгжиж байгаа талаар ВВС мэдээллээ.
Курд иргэд болон барууны тагнуулууд энэ мэдээллийг баталж байна. Тэдний хэлж байгаар бол “Лалын улс” бүлэглэл Иракийн нутагт босогчдын бүлэглэл хэлбэрээр зохион байгуулагдаж, үйл ажиллагаа нь эримжиж байгаа ажээ. “Лалын улс” Ирак дахь эзэмшил нутгаа хоёр жилийн өмнө алдсан юм. Тэд мөн удирдагч Абу Бакр аль Багдадигаа саяхан АНУ-ын нисэх хүчнийхэнд алуулсан билээ.
Курдын алан хядлагатай тэмцэх албаны өндөр албан тушаалтан Лахура Талабани “Лалын улс” аль хэдийнэ дахин зохион байгуулалтад орж, одоо “Аль Каида”-гаас ч илүү аюул тарих хэмжээнд очсон хэмээн ярьсныг ВВС уламжилжээ. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Лалын улс”-ын үйл ажиллагаа идэвхжсэн нь дахин зохион байгуулагдах үйл явц нэгэнт дууссаныг илтгэж байгаа аж.
Eagle.mn
URL: