Ангела Меркель Канцлерын албыг хашсан хугацаагаар Аденауэрийг гүйцэж түрүүлэв
Ангела Меркель ХБНГУ-ын Засгийн газрыг тэргүүлсэн хугацаагаар Конрад Аденауэрийг гүйцэж түрүүлжээ. Өнөөдөр тэрбээр энэ албан тушаалыг яг 5144 дэх өдрөө хашиж байгаа бол Германы анхны Канцлер Аденауэр 1949 оны есдүгээр сарын 15-наас 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5143 хоног хашсан байна.
Меркель 2005 оны 10 дугаар сарын 22-нд Германы Канцлер болжээ. Одоогийн байдлаар тус улсын Засгийн газрын албан тушаалыг хамгийн удаан хашсан хүн бол Хелмут Коль юм. Тэрбээр 1982 оны 10 дугаар сарын 26-наас 1998 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 5869 хоног энэ албыг хашсан бөгөөд дээд амжилтын эзэн хэвээр үлдэх нь ойлгомжтой. Учир нь Меркель Колийн амжилтыг давтахын тулд 725 хоног буюу 2021 оны 12 дугаар сарын 17 хүртэл Канцлерын албан тушаалд үлдэх шаардлагатай байгаа юм.
Гэвч Меркель Канцлерын албан тушаалд дахин нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ оны өмнө мэдэгдсэн билээ.
URL: