Төв талбайд байрлуулсан боржин чулуунуудыг нүүлгэв

5dfd88d510028Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайн баруун зүүн талд байршуулсан, шоо хэлбэртэй боржин чулуун хаалтыг өчигдөр үдэш /2019.12.20/ талбайгаас зөөжээ.

Дээрх чулуу нэг ширхэг нь 380 мянган төгрөгийн үнэтэй. Эхний удаад 160-ыг нь байршуулсан. Үлдсэн 230 гаруй ширхэг чулууг 12 дугаар сарын 25-наас өмнө төв талбайд байрлуулна гэж “Боржин суварга” компанийн удирдлага мэдэгдэж байв. Нийт өртөг нь 150 гаруй сая төгрөг болж байжээ. Харин уг чулууг буцаан татсан байна.

Олон нийтийн үйл ажиллагаа их болдог төв талбайд, шаардлагатай тохиолдолд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор энэ сарын 15-16-нд шилжих шөнө дээрх чулуун хаалтыг байршуулсан. Харин нийгэмд татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд зарцууллаа гэх шүүмжлэл гараад байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих