Монгол иргэн Вьетнам Улсад хулгайн хэргээр саатуулагджээ

7899

Вьетнам улсын Ханой хотод энэ сарын 15-нд нэгэн монгол иргэн халаасны хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Тэрбээр зүсээ хувилгах зорилгоор ойролцоох дэлгүүрээс шар өнгийн хүрэм шинээр худалдаж авч өмсөөд гарахад нь цагдаа баригджээ.

Мөн тэр БНСУ-ын жуулчны цүнхнээс хэтэвчийг нь хулгайлсан бөгөөд зүгээ өөрчлөн дээр дурьдсанаар зүсээ хувилгахаар хувцасны дэлгүүрт орсон аж. Цагдаа нар хохирогчийн эд зүйл болох 100 ам.доллар, 300 мянган вьетнам дон болон бусад бичиг баримтыг түүнээс хураан, жуулчинд буцаан өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих