Гэрлийн шилнээс Ламбаа…
Эрүүл мэндийн сайдын суудлаас саяхан буусан Ламбаа гишүүний нэрны утгыг тайлах гэж хүмүүс нэг их шимтдэггүй. Зохиолчид л түүнийг сайд болж байхад нь “Эрүүл мэндийн толгой дээр лам баах нээ” хэмээн гоочилж байсан удаатай. Ихэнх хүн энэ нэрийг лам гэсэн үгнээс л гаралтай гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ Ламбаа сайдыг төрөнгүүт нийслэлд ирж, төмөр замд ажиллаж байгаад нутагтаа очсон, бас өөрийгөө мундаг орос хэлтэй гэж ах дүү нартаа гайхуулахыг хүссэн ах нь Лампанов гэдэг нэр өгч. Тэр ч байтугай Ламбаа гишүүний дараа төрсөн дүүдээ Кинонов гэдэг алдар хайрласан юм байх. Тухайн үед монголчууд орос нэртэй хүнийг л мундаг гэж боддог байсан учраас эцэг эх нь ч Лампонов, Кинонов гэсэн нэрийг өгсөн хэрэг. Гэвч Лампонов, Кинонов хоёрыг сургуульд орох үед орос нэрүүдийг солих санаачлага гарч, Лампа буюу чийдэн гэсэн нэрийг нь Ламбаа болгон өөрчилж, Киноновыг Чулуунбаатар болгон сольжээ. Хэрвээ эцэг эх нь түүний нэрийг солиогүй бол Монгол Улс Лампанов нэртэй эрүүл мэндийн сайдтай болох байсан байлгүй.
URL: